Байгууллагын судалгаа

Бизнесийн үнэт зүйлс болон байгууллагын соёл нь тухайн байгууллагын тогтвортой үйл ажиллагаа явуулах суурь болдог. Байгууллагын хэмжээнээс үл хамааран өөр өөрсдийн гэсэн тогтсон соёл, түүнийгээ бэхжүүлэх бодлоготой байдаг.  Эрүүл соёлыг бүтээх нь өрсөлдөөний давуу талыг бий болгохоос гадна бизнес модель, түүний шинэчлэлтийг хурдан хэрэгжихэд тусалдаг.

Түүнчлэн байгууллагын амжилттай ажиллах эсэх нь ажилчид буюу тухайн байгууллагын авьяасыг зөв хуваарилах, системчлэх болон тэднийг сэтгэл ханамжтай байлгахаас шууд хамааралтай байдаг. Тиймээс зөв хүн зөв албан тушаалд байна уу, ажилчид маань байгууллагын соёл болон ажилдаа хэр сэтгэл ханамжтай байгааг тогтмол хэмжиж байх шаардлагатай.

Байгууллага бүрийн менежмент ялгаатай тул тус бүрийн онцлогт тохирсон дотоод үйл ажиллагаа болон имиджийн судалгааг факт буюу бодит датад тулгуурлан боловсруулдаг. Үүний үр дүнд хүний нөөцийн менежментийг оновчтой болгох, бүтцийн сайжруулалт хийх болон байгууллагын нэр хүндтэй холбоотой стратегийг боловсруулахад тусалж чадна.

Бүтээгдэхүүний тухай

01

Байгууллагын нэр хүндийн судалгаа

Ажилчид, худалдан авагчид, хамтран ажиллагчид хөрөнгө оруулагчид болон олон нийт зэрэг бүх хамтрагч талуудын үнэлгээний нийлмэлээр байгууллагын нэр хүнд тодорхойлогддог.

Тухайн байгууллагын нэр хүнд худалдан авалтаас эхлүүлэн бизнесийн бүхий л үйл ажиллагаанд чухал нөлөөтэй байдаг тул имиджийн судалгааг тогтмол хэмжсэнээр өөрсдийн төсөөлж буй имидж болон бусад талуудад тогтсон байгаа имиджийн зөрүүг илрүүлэн, үүсэж болох эрсдэлээс сэргийлэх боломжтой.  

02

Байгууллагын соёлын судалгаа

Манлайллын моделийг үнэт зүйлстэйгээ холбон тодорхойлохнь байгууллагын соёл тогтоход чухал нөлөөтэй байдаг. Учир нь манлайлагч буюу удирдах түвшний ажилчид нь байгууллагын дотоод соёлыг бүрдүүлэх цөм нь болдог учир удирдлагын оновчлол маш чухал ач холбогдолтой.

Уг судалгаагаар байгууллагын соёлыг хэмжихээс гадна ажлын байрны уур амьсгалыг тодорхойлон стратегийн бодлоготой уялдуулж соёлыг бэхжүүлэхэд туслах юм.

03

Ажилчдын сэтгэл ханамжийн судалгаа

Ажилчдын сэтгэл ханамж нь хүний нөөцийн бодлого болон холбогдох газар нэгж, удирдлагын үнэлгээтэй холбоотой байдаг. Тиймээс байгууллагын хамгийн чухал нөөц болох хүний нөөцийн сэтгэл ханамж, байгууллагадаа урт хугацаанд ажиллах бодлыг тодорхойлон тэдэнд тулгарч байгаа асуудал байвал түүнийг илрүүлэх, холбогдох арга хэмжээг авах нь байгууллагын өсөлтөд шууд нөлөөтэй.

Уг судалгааны үр дүнгээр ажилчдын үнэнч байдлыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, удирдлага ажилчдын хооронд ойлголтын зөрүү байвал түүнийг засах, хүний нөөцийн бодлогоо сайжруулах зэрэг олон чухал ач холбогдолтой.

04

05

Холбоо барих