
Бизнесийн орчныг таамаглах аргагүй. Бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж буй байгууллагын үйл ажиллагаанаас гадна геополитикийн асуудал, эдийн засаг, хууль эрх зүйн орчин болон бидний хэний ч таамаглаж чадахгүй гамшигт үзэгдэл, цар тахал зэрэг эрсдэлүүд үргэлж байдаг.
Үйл ажиллагаагаа явуулж буй зах зээлээ бүрэн таньж, өөрсдийн эзэлж буй байр сууриа тодорхойлсноор эрсдэл болон боломжуудыг ялган харж бизнесийн өрсөлдөөний стратегиа сайжруулах, түүнтэй уялдсан оновчтой шийдвэр гаргах боломжтой болно.
Зах зээлийн орчны судалгааг хоёрдогч дата буюу бодит мэдээлэл дээр тулгуурлан шинжлэх ухаанд суурилсан аргачлалаар боловсруулж харьцуулсан тайлагналыг гаргадаг. Уг судалгааны үр дүнгээр бид хамрагчдадаа өөрчлөлтийн менежментэд тулгуурласан бизнесийн стратегиа боловсруулахад тусалдаг.
01
Өөрсдийн үйл ажиллагаа явуулж буй зах зээлийн нөхцөл байдлыг үнэлэн, эрсдэл болон боломжоо илрүүлэн гаргана. Мөн зах зээлд эзэлж буй байршлаа оновчлон, өрсөлдөгчдөө бодитоор тодорхойлж чадна.
02
Бүтээгдэхүүний зах зээлийн үнэ болон үнээс хамаарсан үнийн индексийг тодорхойлж, брэндийн үнийн сегмент болон үнийн стратегийг оновчлон тохиромжтой үнийг зах зээлд санал болгоход тусална.
03
Макро орчинд болж буй өөрчлөлт нь байгууллагад боломж авчирч болох ч мөн эрсдэл учруулах магадлалтай байдаг. Тиймээс компанийн удирдлагууд бизнесийн стратегиа том зургаар нь харах шаардлагатай юм. Зах зээлийн гадаад орчны таамаглалыг мэдэж, ижил төстэй олон улсын компаниудтай харьцуулсан мэдээлэл авах боломжтойгоор уг судалгаа нь давуу талтай.
04
05